быстрый займ на карту
Үзсэн: 499

“УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жилийн хүрээнд  иргэдэд “Монгол Улсын Соёлын тухай хууль”-иар хүлээлгэсэн удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх журамт үүргийг биелүүлэх, дүүргийн хэмжээнд угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх Монгол Улсын хүн амаа хөгжүүлэх, эрүүлжүүлэх бодлогын үндэс болгох зорилгоор “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт “Сургагч багш” бэлтгэх сургалтыг 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг “Монгол толбо” нийгэмлэг ТТБ-ын Анагаах ухааны доктор, Хүний их эмч Э.Энхмаа удирдан явуулж, дүүргийн 1-19 хороодын болон ЕБС-ын нийгмийн ажилтнууд, Боловсролын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Соёлын төв, Хүүхдийн номын өргөө нийт 39 албан хаагч хамрагдлаа.

Сургалтад дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн оролцож “Угийн бичиг хөтлөх арга зүй” сэдэвт сургалтад амжилттай хамрагдаж “Сургагч багш”-аар  бэлтгэгдсэн нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдэд сертификатыг гардуулан өглөө.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook