ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хатуу хог, хаягдлын менежментийн зөвлөгөө, үйлчилгээний “КОВИ” олон улсын байгууллагын Монгол дахь төслийн удирдагч Саймон Павыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дүүргийн хэмжээнд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх менежментийн чанар, үр ашгийг сайжруулах, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдын холбогдох мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуус, иргэдэд орчны бохирдол, түүний хор уршгийн талаар сургалт, зорилтот ажлуудыг зохион байгуулах талаар харилцан санал солилцсон юм.

Leave a Reply

  • Facebook