ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, цаг үеийн холбогдолтой үүрэг даалгаврууд өглөө.

Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдэж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудыг уялдуулж, энэ хүрээнд хийх ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын марафон бүх нийтийн гүйлтэд нийт байгууллагууд идэвхтэй оролцох, иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах, нийслэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүх төлбөртэй зогсоолуудыг “Бямба гаригт” үнэ төлбөргүй болгох асуудлыг судалж шийдвэрлэх, нийслэл хотын цахим хэрэглээний асуудлыг анхаарах ажлын хүрээнд үйлчилгээний байгууллагууд “Wi-Fi” орчныг судалж, тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлууд зохион байгуулах,  нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хэрэгжилтийг сайтар хангах, буулгасан хайс, хашааны газруудад тохижилт хийх ажлын төлөвлөгөөг гаргах, бүртгэлжүүлэх, хотын стандартыг бий болгох, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх, энэ сарын 25-нд болох Чингэлтэй фестиваль арга хэмжээнд хэлтэс, албадууд оролцоог хангаж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өглөө. Мөн дүүргийн хэмжээнд өрнүүлж буй Иргэн төвтэй төрийн үйлчилгээ аянд хэлтэс албадууд оролцоог хангаж ажиллах, иргэдийн санал, хүсэлтийн шийдвэрлэлтэд анхаарах, албан хэрэг хөтлөлт, шийдвэрлэлтэд анхаарах зэрэг асуудлаар Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үүрэг өглөө.

Leave a Reply

  • Facebook