быстрый займ на карту
Үзсэн: 274

ГЭР ЦОГЦОЛБОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар дүүргийн Улаан загалмайн хорооны үйл ажиллагаа, ЧДЗДТГ, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран хэрэгжүүлж буй “Өрх бүрт-Нэг гэр” төслийн хүрээнд байгуулсан “Гэр цогцолбор”-той танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Гэр оронгүй, нэн эмзэг бүлгийн иргэдийг орон гэртэй болгож амьдрах ухаанд сургаж, нийгэмшүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 10 дугаар хороонд байрлах утаагүй шалны халаалттай, гэрэл цахилгааныг бүрэн шийдсэн “Гэр цогцолбор”-т өөрийн гэр оронгүй, хөгжлийн бэрхшээлтэй өрх толгойлсон эцэг, эх бүхий 10 өрхийг мэдээлэл, судалгааны үндсэн дээр сонгон авч, ёс суртахуун, харилцаа, эерэг хандлагын өөрчлөлтийг бий болгож, бие даасан, бүтээлч, зөв иргэдийг төлөвшүүлж, амьдрах ухаанд сурган бойжуулж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook