быстрый займ на карту
Үзсэн: 379

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 103 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ИХ ЗАСВАР, ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 65 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн их засвар, өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцаж холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Япон Улсын Засгийн газрын Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн төслийн хөрөнгөөр хийгдэж буй их засварын хүрээнд цэцэрлэгийн гадна фасад, цонх, цахилгааны монтажийг бүрэн сольж, шинэчилж байна. Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 8 бүлгийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгын ажлыг хийж байгаа бөгөөд ашиглалтад орсноор нийт 20 бүлэгтэй болж хамран сургах тойргийн хүүхдийн тоо нэмэгдэх юм. Одоогийн байдлаар их засвар, өргөтгөлийн барилгын ажил 65 хувьтай үргэлжилж байна.

Leave a Reply

  • Facebook