быстрый займ на карту
Үзсэн: 177

ОЙ ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХ ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 12/А/51 тоот “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” тушаал, нийслэлийн Засаг даргын “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг эрчимжүүлэх тухай” А/224 дүгээр захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн 17, 18, 19 дүгээр хороодын Гамшгаас хамгаалах албаны бэлэн байдал, ой хээрийн түймрийн үед Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сайн дурын бүлгийн гишүүд, иргэд, байгаль хамгаалагч, урамшуулалт эргүүлүүдийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагааг зохион байгуулах, гал унтраах багаж хэрэгсэлтэй харьцах мэдлэг, дадлага, чадварыг эзэмшүүлэх зорилгоор өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Зүрх ууланд ой хээрийн түймрийг унтраах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулиар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 10 дугаар анги дүүргийн Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг 17, 18, 19 дүгээр хорооны Гамшгаас хамгаалах алба, сайн дурын бүлэг, дүүргийн Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Чингэлтэй орон нутгийн хөтөлбөр, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн байгаль хамгаалагчид, урамшилт эргүүлүүд, иргэд зэрэг нийт 150 гаруй хүн 8 машин техник хэрэгсэлтэй оролцлоо.

Энэ үеэр хороодын Гамшгаас хамгаалах штаб, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүдийн бэлэн байдлыг  шалгаж үнэлэх, ой хээрийн аюултай үед харилцан ажиллагааг зохион байгуулах, иргэдэд анхан шатны болон сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, хүмүүнлэгийн байгууллагын ажиллагааг сурталчлах, өрхийн эрүүл мэндийн төвөөс гамшиг ослын үед иргэдэд үзүүлэх үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зэрэг дадлагыг олголоо.

Leave a Reply

  • Facebook