быстрый займ на карту
Үзсэн: 242

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОЖ, ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Чулуут сум хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэнгээр ахлуулсан баг Чулуут суманд зохион байгуулагдсан Архангай аймгийн бүх сумдын Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөнд урилгаар оролцлоо.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн Чингэлтэй  дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах”,  Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Дэлэгмаа “Боловсролын шинэчлэл-Чингэлтэй дүүрэгт” сэдвээр илтгэл тавьж сонирхсон асуултад хариулж, санал, туршлага солилцлоо.

Leave a Reply

  • Facebook