быстрый займ на карту
Үзсэн: 325

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН 99 САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор дүүргийн 16 дугаар хороонд 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, хэлтэс албадын дарга нар оролцон аяны хүрээнд иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Энэ хугацаанд тус хорооны 174 иргэний 194 санал, хүсэлтийг хүлээн авч 99 санал, хүсэлтийг шийдвэрлэн, 48 санал, хүсэлтийг холбогдох газар уламжлан, үлдсэн санал, хүсэлтийг шийдвэрлэхээр дүүргийн холбогдох хэлтэс, албадууд судлан ажиллаж байна. Тус аяныг дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook