быстрый займ на карту
Үзсэн: 106

“НОМЫН ЖИНГ ХӨДӨЛГӨЕ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө Монголын номын сангийн холбоотой хамтран номын санч нарын дунд “Номын жинг хөдөлгөе” сэдэвтэй уулзалт хэлэлцүүлэг, танилцуулах аяллыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг МНСХ-ны гүйцэтгэх захирал, номын сангийн магистр М.Даваасүрэн хөтлөн явуулж, холбооны үйл ажиллагааг жирийн номын санчидтайгаа хэрхэн уяж холбох, номын санч нар номын сангийн холбоотой хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар, номын сангийн салбарыг яаж хөгжүүлэх тухай номын санч нарын санал сэтгэгдлийг сонсож, Олон улсын номын сангийн холбооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан өөрийн туршлагаас хуваалцсан юм. Мөн энэ хэлэлцүүлгийн дараа саяхан Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байгуулагдсан Монголын анхны Иргэний номын сантай танилцах автобустай аяллыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын нийтийн номын сан, Хүүхдийн төв номын сан, ЧД-ийн ЕБС-ийн номын санч нар, их дээд сургуулийн номын санч нарын төлөөлөл, Төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцов.

Leave a Reply

  • Facebook