быстрый займ на карту
Үзсэн: 198

ХАЛХЫН ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ОЛОН ТАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

XX зууны түүхэнд тэмдэглэгдэн өнгөрсөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж залуу үеийнхэнд бодитой мэдээлэл өгөх, ахмад үеийнхний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх, тэдний үлгэр дууриалал, эх оронч үзэл санааг хойч үед өвлүүлэх ажил үе шаттай зохион байгуулагдаж байна.

Халхын голын байлдаан үүссэн шалтгаан нөхцөл, байлдааны эхлэл, өрнөл, төгсгөл, Монгол-Зөвлөлтийн дайчдын баатарлаг гавьяа, ялалтын үнэ цэнэ, түүхэн ач холбогдлын талаар “Дуурсах он жил”-үүд ТББ-ын удирдах зөвлөл, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабтай хамтран дүүргийн зарим их, дээд сургуулиудад яриа таниулга хийж ажиллаа.

“Дуурсах он жил”-үүд ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн бэлтгэл дэд хурандаа А.Батсайхан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн “Улаанбаатар Эрдэм Их Сургууль”-ийн оюутнуудад Халхын голын байлдааны ялалтын талаар  мэдээлэл өгч харилцан ярилцлаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook