быстрый займ на карту
Үзсэн: 357

СОЁЛЫН НААДАМ ЧИНГЭЛТЭЙ ФЕСТИВАЛЬД 12000 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО

“Бид сайн сайханд дагуулна” уриан дор соёл урлагаар дамжуулан иргэдийг соён гэгээрүүлэх, амьдралын нийтлэг соёлыг төлөвшүүлэх, үндэсний соёл урлаг, өв, хотын соёлыг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн их сургуультай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Чингэлтэй фестиваль 2019 арга хэмжээ боллоо.

Арга хэмжээг нээж дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар соёлын наадамд оролцож буй иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ жилийн фестивалийн сэдэв “Монгол бахархал” бөгөөд уламжлалт ёс, заншил, хувцас, эдлэл, соёлын өвийг орчин үеийн их хотын соёлтой хослуулан хүүхэд багачуул залуус, иргэд, жуулчдад таниулан түгээн дэлгэрүүлэхэд оршиж байлаа.

Фестивалиар Анкарагийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Тусгаар тогтнолын талбай чиглэлд иргэдийн баярын уламжлалт жагсаал, төрийн үйлчилгээ, Улаанбаатар хотын гэрэл зургийн үзэсгэлэн, “Хэцтэй гэрэл зураг”-ийн уралдаан, үзэсгэлэн, гудамжны бүжгийн тэмцээн, бүх цаг үеийн шилдэг дуу хөгжмийг сонордуулах пянзны баяр, чихэвчтэй кино үдэш, 3×3 сагсан бөмбөгийн гал гарсан тэмцээн, экстрем спортын үзүүлбэр, мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолт, рок попын оддын тоглолт зэрэг урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулж иргэд амралтын өдрөө машингүй, стрессгүй аз жаргалаар дүүрэн өнгөрүүлсэн юм.

Соёлын наадамд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Ахмед Язал, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи Хыөнг, Америкийн нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески, дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргийн төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Хэнтий аймгийн Баян-Овоо сум, Архангай аймгийн Чулуут сумын төлөөлөл, ЧДЗДТГ-ын хэлтэс, албад, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн албан байгууллагын ажилтан, албан хаагчид, сургууль, цэцэрлэгүүдийн төлөөлөл, иргэд зэрэг 12000 гаруй хүн оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook