быстрый займ на карту
Үзсэн: 176

ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

XX зууны түүхэнд тэмдэглэгдэн өнгөрсөн Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтаж Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/328 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд ахмад үеийнхний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх, тэдний үлгэр дууриалал, эх оронч үзэл санааг хойч үед өвлүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн улс, төр, соёл хүмүүжлийн ажилтны нэгдсэн эвлэлтэй хамтран Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтан цэргийн бэлтгэл офицеруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ. Мөн дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, дүүргийн 100 гаруй бэлтгэл офицер оролцсон юм.

Leave a Reply

  • Facebook