быстрый займ на карту
Үзсэн: 144

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАНЫ БЭЛТГЭЛ ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг 5 дугаар сарын 15-24-ний хооронд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулав. Тус сургалтад Нийслэлийн есөн дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр явагдлаа.

Энэхүү сургалтад цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа 18-25 насны иргэд  хамрагдаж,  сургалтын хөтөлбөр хангасан гэрчилгээ, дүйцүүлэх алба хаагчийн үнэмлэх гардан авав.  Цэргийн дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгож, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүллээ.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook