быстрый займ на карту
Үзсэн: 190

САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Улаанбаатар хотын төвд хүн амын хэт нягтаршил, гэр хорооллын иргэд нийгэм, эдийн засаг, төрийн үйлчилгээг авах, эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах боломж хязгаарлагдах зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шийдвэрийн дагуу “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг Азийн Хөгжлийн банк, Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөр төслийн 2 дугаар үе шатанд хэрэгжүүлэх “ДЭНЖИЙН МЯНГА” Дэд төвд хэрэгжих төсөлд Чингэлтэй дүүргийн 10,11,12,13 дугаар хороодын тодорхой хэсгүүд хамрагдах бөгөөд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” Төслийн Зохицуулагч Д.Авирмэд эдгээр хороодын Засаг дарга нартай хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг, 11 дүгээр хорооны Засаг дарга Д.Уянга, 12 дугаар хорооны Засаг дарга Р.Ганболд, 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав, Төслийн багийн холбогдох ажилтнууд оролцлоо.

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн Нийгмийн хамгааллын бодлогыг хангаж, хамтын ажиллагаанд тулгуурлаж, төслийн зорилго ач холбогдлыг иргэдэд сурталчлах, бодит мэдээллийг хүргэж, багийн зарчмаар бүх шатандаа хамтарч ажиллах нь чухал гэдгийг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол онцлон хэлээд Чингэлтэй дүүргийн Удирдлагын баг төслийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллах болно гээд Төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook