быстрый займ на карту
Үзсэн: 377

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН ХҮҮХЭД БАГАЧУУДДАА БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, 1-19 дүгээр хороодын Ажлын албанаас дүүргийн хүүхэд багачууддаа бэлэг гардуулж байна. Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар 1-19 дүгээр хороодын хүүхэд багачуудыг хүлээн авч, бэлэг гардуулан өгөв. Дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрийн 11:00-16:00 цагт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах тул хүүхэд багачууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Leave a Reply

  • Facebook