быстрый займ на карту
Үзсэн: 347

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 408 ЭХ “АЛДАРТ ЭХИЙН ОДОН” ГАРДАН АВЛАА

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, Эх, үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн Чингэлтэй дүүргийн эхчүүдэд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 16 эх “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон, 392 эх хоёрдугаар зэргийн одон тус тус хүртсэнийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар гардуулан өглөө.

Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат олон хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн бойжуулж буй эхчүүдэд баярын мэнд хүргэж, гэр бүлийнхээ болон улс орныхоо өмнө үнэ хүндтэй үүрэг гүйцэтгэж байгааг нь онцлон сайн сайхныг хүсэн ерөөлөө.

 

Leave a Reply

  • Facebook