быстрый займ на карту
Үзсэн: 205

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДАД САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

Монгол улсад худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байгаа тухайн байгууллагынхаа манлайлал болсон албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнах арга хэмжээг зохион байгуулав.

Шагналын арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган нар оролцов. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр 35 албан хаагч шагнагдсаныг гардуулан өглөө.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook