быстрый займ на карту
Үзсэн: 304

2019 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛСАН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн 2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажлын тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хурлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаашид анхаарах асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/286, дүүргийн Засаг даргын А/271 дүгээр захирамжуудыг үндэслэн 2019 оны 1 дүгээр ээлжийн Цэрэг татлагын ажлыг 5 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулсан. Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын эрүүл мэндийн үзлэгийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг баримтлан явуулсан байна.

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд “Эрүүл мэндийн цахим мэдээллийн санг”-ийн ашиглалтыг сайжруулж, эрүүл мэндээр тэнцээгүй залуучуудыг эрүүлжүүлэх ажил, “Цэргийн насны залуучуудын эрүүлжилт”-ийн аяныг дүүргийн 1-19 дүгээр хороод зохион байгуулж явуулах талаар үүрэг даалгавар өгөв.

ЦЭРГИЙН ШТАБ

 

 

Leave a Reply

  • Facebook