быстрый займ на карту
Үзсэн: 383

“ТҮЛШЭЭ НӨӨЦӨЛЬЕ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15 – ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар,”Таван толгой түлш” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтарч “Түлшээ нөөцөлье” сэдэвт уулзалтыг Чингэлтэй дүүргийн Мэдээлэл Инновацийн Төвд зохион байгууллаа.

Энэхүү уулзалт семинарт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан хаагчид, дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд оролцсон бөгөөд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын систем, худалдан авах нөхцөл боломжийн талаар мэдээлэл өглөө.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас 2019 оныг “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил” болгож, улмаар “ЦЭВЭР ОРЧИН – ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” аяныг зарлаж, энэ хүрээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр болон үр дүн, ач холбогдлын талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook