быстрый займ на карту
Үзсэн: 162

“МОНГОЛ ЦЭРЭГ-ДЭЛХИЙН ЦЭРЭГ”- ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний 017, 284 дүгээр ангиудтай хамтран Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24, 39, 117 дугаар сургуулийн ахлах, дунд ангийн сурагчдад “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” сурталчилгааны ажлыг  зохион байгууллаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд 2 цэргийн ажиглагч офицерыг БНАКУ-д НҮБ-ын ажиллагаанд илгээснээс хойш өнгөрсөн 17 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаануудад 30 орчим цэргийн баг, 300 орчим цэргийн ажиглагч, штабын офицерыг сургаж бэлтгэн, нийтдээ 10430 гаруй цэргийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээж, мандатаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байна.  Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд мото буудлагын нэг батальон, штабын офицер, штабын ахлагч, цэргийн ажиглагч офицер зэрэг албан тушаалуудад нийт 886 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын нийт хүн амын тоо, Зэвсэгт хүчний боломж, хүчний нөөцийн чадавхтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook