быстрый займ на карту
Үзсэн: 609

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН НЭГДСЭН ҮЗЛЭГ БОЛНО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, алба хаагчдын ээлжит мэдээллийн цаг өнөөдөр боллоо. Хурлыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.

Мэдээллийн цагаар 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан “Чингэлтэй фестиваль” арга хэмжээний үр дүнгийн нэгдсэн тайлан, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үзлэгийн талаар, 1 дүгээр улирлын албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн талаар хэлэлцлээ.

Leave a Reply

  • Facebook