быстрый займ на карту
Үзсэн: 330

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ТООЛЛОГЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 76 тоот тогтоолоор “Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого”-ын товыг 2020 оны 1 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон. 11 дэх удаагийн “Хүн ам, орон сууцны ээлжит тооллого” нь уламжлалт болон ”Хүн ам, өрхийн мэдээллийн сан”-ийн бүртгэлд үндэслэн хийгдэж байгаагаар онцлог юм.

Үүнтэй холбогдуулж Чингэлтэй дүүргийн Статистикийн хэлтсээс дүүргийн 1-19 дүгээр хорооны Ажлын албаны дарга нарт шинэчлэгдсэн “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр”-ийг хөтлөхөд анхаарах асуудлаар сургалт зохион байгуулав.

Тооллогын мэдээллийн чанар, үнэн бодит байдал нь иргэн, төрийн байгууллагын хамтын үйл ажиллагаа билээ. Иргэн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж “Хүн ам, өрхийн бүртгэл”-ийн мэдээллээ шинэчлээрэй.

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook