быстрый займ на карту
Үзсэн: 321

“БУСДАД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛЭЭ ӨӨРӨӨСӨӨ ӨГЦГӨӨЕ” УРИАТАЙ ӨГӨӨМӨР ӨДӨРЛӨГТ 600 ГАРУЙ ИРГЭН ОРОЛЦЛОО

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 05 сарын 20-ны өдрийн “Өдөрлөг зохион байгуулах тухай” А/143 дугаар тушаалаар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бусдад хэрэгтэй зүйлээ өөрөөсөө өгцгөөе” уриатай өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын нэгдсэн удирдамж төлөвлөгөө батлуулан дүүргийн 5, 57 дугаар сургуулийн талбайд зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, 19 хороод, сургууль цэцэрлэг,  “Шинэ тосгон” ТББ-ууд оролцлоо.

Өдөрлөгөөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 20 гаруй агентлагийн 70 гаруй ажилтан албан хаагч, 1-19 дүгээр хорооны 500 гаруй иргэд, сургууль, цэцэрлэгийн 100 гаруй ажилтан албан хаагч “Бусдад хэрэгтэй зүйлээ өөрөөсөө өгцгөөе” уриан дор хуучин шаазан, гэр ахуйн бараа, хувцас, гутал, хүүхдийн тоглоом, ном, цүнх, гоёл чимэглэл, гэх мэтээр төрөлжүүлж худалдаж, солилцож, үнэ төлбөргүй хандивлаж, эд зүйлийг бүртгэлжүүлж, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр мэдлэг, оролцоог нэмэгдүүлэн нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэн үйлчлүүллээ.

Leave a Reply

  • Facebook