быстрый займ на карту
Үзсэн: 394

“ХҮЧИЛ ТӨРӨГЧТЭЙ ӨДӨР-ЭКО АЯЛАЛ” СЭДЭВТ ЯВГАН АЯЛЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас санаачлан Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарыг Чингэлтэй дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт болон Чингэлтэй хайрхан уул орчимд хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцуулах “Хүчил төрөгчтэй өдөр-эко аялал” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд Нийслэл, дүүргүүдийн Цэргийн штабын 40 гаруй удирдлага, алба хаагчид хамрагдаж бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан, нөхөрсөг тэмцээнээр өрсөлдсөн юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook