быстрый займ на карту
Үзсэн: 116

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЭРИН ҮЕД СҮРЬЕЭГ УСТГАХАД ОЛОН ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Сүрьеэгийн тархалт, өвчлөлийг бууруулахад олон талын хамтын оролцоог нэмэгдүүлэх, нөлөөлөл, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэг устгахад олон талын хамтын ажиллагаа” нөлөөллийн уулзалт хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Нутгийн захиргааны байгууллагаас сүрьеэгийн тархалт, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.

Ж.Эрдэнэбат: “Сүрьеэгийн эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ оношилгоонд бүрэн хамруулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Илрүүл, эмчил, сэргийл, Бид өрх бүрт хүрч ажиллана” зорилтот төслийг өнгөрсөн онд зохион байгуулж урьдчилан сэргийлэх шинжилгээнд 13000 гаруй иргэнийг хамруулан шинэ илэрсэн тохиолдлуудыг бүрэн эмчилгээнд хамруулсан. Мөн төслийн хүрээнд дүүргийн төсвийн 185,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар зөөврийн Protable X-Ray wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн эрүүл мэндийн төвд нийлүүлж, үзлэг оношилгоонд ашиглаж байна.

Энэ онд дүүргийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд, сурагчид, багш, ажилчид 600 гаруй хүн, нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар 1351 залуусыг тус тус урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж илэрсэн тохиолдлыг бүрэн эмчилгээнд хамрууллаа. Мөн Нийслэлийн Засаг даргын “Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” аян зохион байгуулах тухай захирамжийн дагуу тус аяныг дүүргийн хэмжээнд 5-10 дугаар сард зохион байгуулах тухай Дүүргийн Засаг даргын захирамж гарч, одоогийн байдлаар 1-12 дугаар хорооны 500 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулан, илэрсэн тохиолдлыг эмчилгээнд хамруулсан. Цаашид энэ мэтчилэн тархалт, өвчлөлийг бууруулах олон талт ажлыг үе шаттайгаар зохион байгуулна”.

Хэлэлцүүлгээр сүрьеэгийн өвчлөл тархалтыг бууруулах, устгах талаар баримталж буй бодлого чиглэл, хамтын ажиллагаа, олон нийтийг оролцуулах ач холбогдол, өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй тусламж үйлчилгээ, тусламж үйлчилгээнд төрийн байгууллагын оролцоо, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцов.

Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын дарга мэргэжилтнүүд, хороодын Засаг дарга нар, хэсгийн ахлагчид, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, ӨЭМТ-ийн дарга нар,  мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

  • Facebook