быстрый займ на карту
Үзсэн: 441

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, Нийслэлийн удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, цаг үеийн байдлаар үүрэг даалгавар өглөө.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилга барих 10 байршлын газар чөлөөлөлтийн асуудлыг судалж шийдвэрлэх ажлын хэсгийг байгуулж ажиллах, олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоож ажиллах, газар эзэмших, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас ирүүлсэн санал хүсэлтийг 14 хоногт багтаан шийдвэрлэдэг байх, Нийслэлийн 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах, “ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах, нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдыг сургаж чадавхжуулах ажлыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хяналт тавих, агаарын чанар сайжруулах бүс болон дүүрэг, хороод тус бүрээр тооллого явуулах хуваарийг гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн байна.

Дүүргийн хэмжээнд иргэд, болон аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил газар орчмын 50 метр газрын тохижилт, эрүүл, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг хороодын Засаг дарга нарт, хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг байгууллага бүр зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Засаг дарга өглөө.

Мөн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Чингэлтэй фестиваль арга хэмжээний тайланг тус тус танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook