быстрый займ на карту
Үзсэн: 258

НОХОЙ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ПАЙЗЖУУЛАХ ЦОГЦ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/151 дугаар тушаалаар батлагдсан ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохой бүртгэлжүүлэх, паспорт, пайзжуулах урьдчилан сэргийлэх үзлэг хийх, вакцин туулгад хамруулах, үржлийг хязгаарлах цогц ажил үйлчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар болон дүүргийн “Содхан” мал эмнэлгийн газартай хамтран энэ сарын 25 хүртэл зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 7-17 дугаар хороодод 2 бүлгийн 6 хүнийн бүрэлдэхүүнтэй малын их эмч ахлан, жолооч ариутгагч туслах ажилтан, хороодын хэсгийн ахлагч нартай хамтран ажиллаж байна. Нийт 1077 өрхийн 1345 нохой, эр-853, эм-492, ариутгал халдваргүйтэл -6801 мталбайн цогц үйлчилгээг хийсэн байна.

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook