быстрый займ на карту
Үзсэн: 429

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн байдлаар үүрэг даалгаврууд өглөө.

Хороодод оршин суугаа иргэд, болон аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил газар орчмын 50 метр газрын тохижилт, эрүүл, аюулгүй байдлыг хангуулж ажиллах, ажилгүй иргэдийн судалгааг нэгтгэн танилцуулах, хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж ажиллах зэрэг үүрэг даалгаврууд өгөв.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд орчны тохижилт, инженерийн шугам сүлжээ, авто замын засвар үйлчилгээний нөхцөл байдалд нэгдсэн үзлэг, судалгааг хийх ажлыг зохион байгуулах талаар танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook