быстрый займ на карту
Үзсэн: 3002

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨСВӨРИЙН САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ ЯПОН УЛСЫН БАГ ТАМИРЧИДТАЙ ӨРСӨЛДӨНӨ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Япон улсын Шизуока мужийн Яйзү хот хооронд байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг, Яйзу хотын Сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ баг хоорондын нөхөрсөг тоглолт энэ сарын 21-26-ны өдрүүдэд Яйзү хотод болно.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр баг тамирчдыг хүлээн авч уулзан онгоцны билетийг гардуулан өгч, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө. Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Засаг даргын дэргэдэх спортын 15 төрлийн Өсвөрийн шигшээ багуудыг бодлогоор дэмжин ажиллаж, олон улсын тэмцээн, уралдаанд тогтмол оролцуулдаг бөгөөд энэ удаагийн нөхөрсөг тоглолтод шигшээ багийн 12 тамирчин 4 багш, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна.

Leave a Reply

  • Facebook