быстрый займ на карту
Үзсэн: 160

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЯНЫ ХҮРЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 17 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН 65 САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор дүүргийн 17 дугаар хороонд 5 дугаар сарын 14-24-ний өдрүүдэд “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг өрнүүлэн ажиллалаа.

Аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, хэлтэс албадын дарга нар оролцон аяны хүрээнд иргэдийн санал, хүсэлтийн дагуу хэрэгжүүлсэн ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Энэ хугацаанд тус хорооны 167 иргэний 266 санал, хүсэлтийг хүлээн авч 65 санал, хүсэлтийг шийдвэрлэн, 15 санал, хүсэлтийг холбогдох газар уламжлан, үлдсэн санал, хүсэлтийн шийдвэрлэхээр дүүргийн холбогдох хэлтэс, албадууд судлан ажиллаж байна. Тус аяныг дүүргийн хэмжээнд 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook