быстрый займ на карту
Үзсэн: 184

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХМАД ДАЙЧИН ЦЭРЭНГИЙН ЧИМЭДЦЭРЭНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтсан ажил улс орон даяар идэвхтэй явагдаж байгаа билээ. Энэ чиглэлд хийж буй төр, төрийн бус байгууллагын түншлэл, үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулж байна.

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, “Дуурсах он жилүүд”  төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд оршин суугаа Цэрэнгийн Чимэдцэрэн гуайд дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын мэндчилгээг хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нь Дорнод аймгийн Баяндун сумаас 15 настайдаа үе тэнгийн 15 бүсгүйн хамт саналаараа Халхын голын дайнд мордож, цэргийн хээрийн эмнэлэгт ажиллаж, байлдааны талбараас шархдаж ирсэн олон арван дайчдыг эмчлэн сувилах үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулсан гавьяатай нэгэн юм.

Түүнээс Халхын голын дайны үеийн дурсамжийг сонсож залуу хойч үед түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүлэн Монгол Улсын Ардын жүжигчин Ө.Баярмагнай мэндчилгээ дэвшүүлж, Цэргийн төв эмнэлгийн эмч Д.Дэлгэрцэцэг эрүүл мэндийн зөвлөгөө өгч ажиллаа.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook