быстрый займ на карту
Үзсэн: 149

“АМЬДРАЛЫН ТӨЛӨӨХ ГЭР” ТӨСЛИЙН САНААЧЛАГЧ, ЗОХИЦУУЛАГЧ ДАВИД БЭЛЛАТАЛАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс, NEED YOU ONLUIS 8 MONTURA олон улсын хүмүүнлэгийн байгууллага нар “Амьдралын төлөөх гэр” төслийг хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тус төслийг санаачлагч, зохицуулагч Давид Бэллаталаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Амьдралын төлөөх гэр” төслийн хэрэгжилт, хүмүүнлэгийн чиглэлд цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбат “Энэхүү төслийг санаачлан зорилтот бүлгийн өрхүүдийг амьдралын зөв замд татан оруулах хүмүүнлэгийн үйл хэрэгт идэвх санаачилга гарган ажиллаж байгаа танд болон таны хамтран зүтгэгч нарт Чингэлтэй дүүргийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна” гэдгийг онцоллоо.

“Амьдралын төлөөх гэр” төслийн хүрээнд гэр оронгүй, нэн эмзэг бүлгийн иргэдийг орон гэртэй болгож амьдрах ухаанд сургаж, нийгэмшүүлэх, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 10 дугаар хороонд байрлах утаагүй шалны халаалттай, гэрэл цахилгааныг бүрэн шийдсэн гэр цогцолборт 10 өрхийг мэдээлэл, судалгааны үндсэн дээр сонгон авч, ёс суртахуун, харилцаа, эерэг хандлагын өөрчлөлтийг бий болгож, бие даасан, бүтээлч, зөв иргэдийг төлөвшүүлж, амьдрах ухаанд сурган бойжуулж байгаа юм.

Leave a Reply

  • Facebook