быстрый займ на карту
Үзсэн: 467

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧДЫГ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ШАГНАЛАА

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 15 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган “Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн 2019 оны аварга шалгаруулах тэмцээн”-д идэвх, санаачилгатай оролцсон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн болон Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг дүүргийн Засаг даргын шагналаар шагналаа.

Дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр нэг алба хаагч, “Хөдөлмөрийн алдар медаль”-иар хоёр алба хаагч, “Баярын бичиг”-ээр 4 алба хаагч тус тус шагнагдсан байна. Мөн үеэр Улаан загалмайн хорооны Нигүүлсэл мөнгөн медаль, Шилдэг залуу медалиудаар тус тус шагнагдсаныг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулж өгөв.

 

Leave a Reply

  • Facebook