быстрый займ на карту
Үзсэн: 149

ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР ДАВХАРДСАН ТООГООР 827000 ГАРУЙ ИРГЭНД ХҮРЧ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүрэг нь дүүргийн Засаг даргын 2019 оны А/01 дүгээр захирамжаар 2019 оныг “Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг удирдах, хянах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна.

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Эрүүл мэндийн чанартай хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Спорт, урлаг соёлын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Орчны тохижилт, дэд бүтцийг сайжруулах, Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг сайжруулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг  6 дэд хэсэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд 2019 онд хийж хэрэгжүүлэх 162 заалт бүхий ажлын төлөвлөгөөг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд 2019 оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр давхардсан тоогоор нийт 827.254 иргэнд хүрч ажилласан байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

default

Leave a Reply

  • Facebook