быстрый займ на карту
Үзсэн: 124

“ИРГЭН ТӨСӨЛ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТАД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУД ХАМРАГДАЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төсөл, “Иргэний боловсролын төв” ТББ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Чингэлтэй дүүргийн 7, 12, 14, 15, 16, 17 дугаар хороодод залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад тулгамдсан асуудлыг тодорхойлж, хамтран шийдвэрлэх арга замыг боловсруулах дэд төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Төслийн хүрээнд 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд тус хороодын нийгмийн ажилтан, иргэний танхимын ажилтан, залуучуудын төлөөлөлд “Иргэн төсөл, түүнийг хэрэгжүүлэх арга зүй”-н чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Сургалтын үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож дүүрэгт хэрэгжиж буй Залуучуудын оролцоог дэмжих төслийн талаар мэдээлэл хийн, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

 

Leave a Reply

  • Facebook