быстрый займ на карту
Үзсэн: 145

ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨР ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 7755 ИРГЭН ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ

Чингэлтэй дүүрэг Өрхийн хөгжлийг дэмжих жил, Иргэдийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд 16,17,18,19 дүгээр хорооны иргэд, ахмад настан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшил олгох, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, спортын олон талт үйлчилгээ үзүүлэх зорилгоор өнгөрсөн онд Хайрхан хөгжлийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Хайрхан хөгжлийн төв нь дүүргийн алслагдсан 16-19 дүгээр хорооны 48485 иргэдийн 4727 ахмад настан, 1230 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хуваарийн дагуу Биеийн тамир, спорт, Соёл, урлагийн олон талт арга хэмжээг үнэ төлбөргүй хамруулж байна.

Мөн дүүргийн 1-19 хорооны 4000 гаруй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд долоо хоног бүрийн баасан гарагт биеийн тамир спорт, соёл урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулах чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн. Хайрхан хөгжлийн төвөөр 2019 оны эхний хагас жилийн хугацаанд төлөвлөгөөт 28 арга хэмжээг зохион байгуулж 1752 иргэн, ажилтан албан хаагчид хамрагдсан бол спорт заалаар 5727, урлаг заалаар 1502, нөхөн сэргээн засах,чийрэгжүүлэлтийн өрөөгөөр 228, ширээний теннисний өрөөгөөр 70 иргэн буюу давхардсан тоогоор 7755 иргэн үйлчлүүлсэн байна.

Тайлант хугацаанд дараа томоохон арга хэмжээ, өдөрлөг зохион байгууллаа. Үүнд Засаг даргын нэрэмжит өсвөр үеийн дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээн, Дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн Урлагийн наадам, Монгол улсын гавьяат зүтгэлтэн төрийн соёрхолт С.Сүхбаатарын нэрэмжит “Би бүжигчин болохыг хүснэ” бүжгийн тэмцээн, Дүүргийн ахмадын хийн дасгалын тэмцээн, Монголын хүүхдийн 6 дугаар бүжгийн спортын их наадам, Дүүргийн засаг даргын нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн лиг-2019, Монголын бүжгийн холбоо UB dance school болон дүүргийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр хамтран UB Golden CUP-2019 бүжгийн тэмцээн, Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сагсан бөмбөгийн тэмцээн, 9 аймаг, нийслэлийн 3 дүүргийн 130 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцсон Монголын Параволейболын Улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.

  ХАЙРХАН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

 

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook