Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн “ЭХ ХҮҮХДИЙН ЦОГЦОЛБОР”-ын нээлтийн арга хэмжээ боллоо

    IMG_8741

       2014 оныг ЭМЯ-наас “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосны дагуу Чингэлтэй дүүрэгт “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах, эх хүүхдэд аюулгүй, ээлтэй орчинд эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх” ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Эх хүүхдийн цогцолбор”-ын нээлтийн арга хэмжээ 2014 оны 11 сарын 28-ны өдөр боллоо.

       2014 оны Улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгөөр Нөхөн үржихүйн эрүүл мэнд болон дархлаажуулалтын кабинетыг шинээр тохижуулах, засвар үйлчилгээ, шинэ тоног төхөөрөмжөөр ханган “Эх хүүхдийн эрүүл мэндийн цогцолбор”-ыг байгууллаа. Энэхүү “Эх хүүхдийн эрүүл мэндийн цогцолбор” нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээ буюу эмчийн үзлэг, эмэгтэйчүүдийн ЭХО, доторын үзлэг оношлогоо эмчилгээ, жирэмсний хяналт, эрүүл зохистой хооллолт, төрөлтийн өмнөх болон дараах дасгал хөдөлгөөн, хүүхдийн товлолт дархлаажуулалт, зөвлөгөө мэдээллийг үйлчлүүлэгчдэд цогцоор хүргэх бололцоог бүрдүүлж байна.

  IMG_8736

      Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд жирэмсэн эхийг төрөлтөнд бэлтгэх дасгал хөдөлгөөнөөр хичээллэх өрөөг шинээр тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн сайн санааны туслагч нарыг сурган бэлтгэх, дүүргийн эрүүл мэндийн төвийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын 150 сая төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна. Мөн тус дүүргийн 12-16 дугаар хороодод НҮБ-ын ХАС-гийн “Хүн амын хөгжил, Жендэр, Нөхөн үржихүйн эрүүл мэнд” төслийн хүрээнд зорилтот бүлгийн хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, эм хэрэгслийн хүртээмжийг сайжруулах олон ажлыг хэрэгжүүллээ.

      “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогцолбор”-ын нээлтийн өдөрлөгт Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, НҮБ-ын Хүн Амын Сангийн төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцож, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс 2014 онд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг тайлагналаа.

IMG_8733

       Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, зорилтод бүлэгт олон ажлыг хэрэгжүүлж буй 16 дугаар хорооны захиргаа, “Тэгш-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ туршлага, тусламж үйлчилгээтэй Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ, НҮБ-ын Хүн Амын Сангийн төлөөлөгч, мэргэжилтнүүд танилцаж, санал солилцлоо. Тус хорооны “Тэгш-Өлзий” ӨЭМТ-д “Хүн ам хөгжил, Жендэр, Нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт төслийн хүрээнд үндсэн 5 чиглэлээр зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн судалгаа хийн, давхардсан тоогоор 875 иргэнийг сургалтанд хамруулан, тэдгээрт сургалт, мэдээлэл, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний ажлыг хороо захиргаатай хамтран тогтмол зохион байгуулж байна.

IMG_8780

       НҮБ-ын “Хүн Амын Сан”-гаас мэдээллийн бүрэн хэрэгсэл /комьпютер, принтер, тог баригч/, эмэгтэйчүүдийн үзлэг үйлчилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хүлээн авч, эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө гарган, тохижуулан ажиллаж байна. Мөн 2014 оны 11 сараас эхлэн “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” нэртэй үзлэгийн картыг нээн, үйлчлүүлэгчиддээ улам ойртон ажиллаж байна. Хорооны захиргаа, ИНХ-ын зүгээс “Гудамжны хурал”-аар иргэдийн оролцоотой олон ажлыг хэрэгжүүлж, “Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө өгөх өрөө”, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 90 гудамжны ахлахыг ажиллуулж, тэдгээрийн болон иргэдийн санал хүсэлтийг шуурхай хүлээн авдаг 4 утас ажиллуулж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook