быстрый займ на карту
Үзсэн: 221

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Оросын Холбооны улсын Саха /Якут/ улсын Хангаласский дүүргийн Засаг даргын урилгаар Саха /Якут/ улсын үндэсний баяр болох “ЫСЫИАХ” буюу “НАРНЫ БАЯР”-ын арга хэмжээнд Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцсон дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол тэргүүтэй төлөөлөгчид Хангаласский дүүргийн Зөвлөлийн дарга Антонов Анатолий Петрович, дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич болон Тамгын газрын холбогдох ажилтан, албан хаагчидтай уулзаж Чингэлтэй дүүрэг нь Хангаласский дүүрэгтэй боловсрол, эрүүл мэнд, спорт, дэд бүтцийн чиглэлээр хамтарч ажиллаж буй ажлуудын үр дүн, ач холбогдол болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.

Албан томилолтын хүрээнд Саха /Якут/ улсын Базальт чулууны үйлдвэр, орон сууц, нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаа болон айл өрхүүд хий ба цахилгаан халаагуурыг ахуй хэрэгцээндээ хэрхэн хэрэглэж, тохь тухтай амьдарч байгаа байдалтай танилцаж, туршлага судалж ажиллаа.

Leave a Reply

  • Facebook