быстрый займ на карту
Үзсэн: 297

“СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРНӨЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас БНСУ-ын “Жан Ун Монгол” ХХК-тай хамтран зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн “Сэтгэлийн бэлэг” үйл ажиллагааг 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, БНСУ-ын “Жам Ун Монгол” ХХК-ийн захирал Пак Ин Сү нарын төлөөлөл оролцлоо. “Сэтгэлийн бэлэг” үйл ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн 3 өрхөд “Өргөө цагаан гэр” хандивлаж, 50 өрхөд хүнсний тусламж олголоо. Мөн тус байгууллагын шугамаар дүүргийн 150 гаруй хүүхэд, багачуудад шүдний үзлэгийг хуваарийн дагуу үнэ төлбөргүй хийх юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook