быстрый займ на карту
Үзсэн: 243

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГЭЭС ТУРШЛАГА СУДАЛЛАА

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, туршлага судаллаа.

Хөтөлбөрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж төлөөлөгчдөд тус дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжил, улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, үр дүнгийн талаар товч мэдээлэл хийв. Үүний дараа УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн тэргүүтэй тус дүүргийн төлөөлөгчид улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцсан юм.

Төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд баригдаж буй 1000 хүний суудалтай хокейн талбай, усан басейн бүхий дүүргийн Спорт цогцолборын барилга угсралтын ажил, иргэд, хүүхэд залуус, ахмад буурлуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх 13, 14, 15 дугаар хороодын дунд байрлах Чандмань толгойн тохижилт, 19 дүгээр хороонд байрлах Хайрхан хөгжлийн төв, 72 дугаар сургуулийн ногоон байгууламж, авто замын ажлуудтай тус тус танилцлаа.

Leave a Reply

  • Facebook