быстрый займ на карту
Үзсэн: 206

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, Нийслэлийн удирдах албан тушаалтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, цаг үеийн байдлаар үүрэг даалгавар өглөө.

 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, гаргасан зөрчлийг арилгуулж, шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгааг анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг эхлүүлж хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлуудыг дуусгах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна.

 

Leave a Reply

  • Facebook