быстрый займ на карту
Үзсэн: 319

ДУЛААЛГЫН АЯН ТӨСӨЛ САЙН ТУРШЛАГААР ШАЛГАРЛАА

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс “ЭМЭГТЭЙЧҮҮД-МАНЛАЙЛАЛ” чуулганыг 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.  Чуулганыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, улмаар Швейцарын Холбооны Улсын Парламентын дарга Марина Кароббио Гүшэтти, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман, Швейцарын Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагаа хариуцсан Захирал, Ерөнхий Консул Габриелла Спирли нар өөрсдийн улс төрийн замналын туршлагаасаа хуваалцаж, чуулганд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэхүү чуулганд Монгол Улсын 21 аймаг, 333 сум, Нийслэл хотын 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 420 гаруй Төлөөлөгч эмэгтэйчүүд оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Бүх шатны засаглалын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдвээр, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Улс төр дэх эмэгтэйчүүд -сорилт, боломж” сэдвээр илтгэлүүд тавьж, эмэгтэйчүүдийн санал бодлыг сонслоо. Тус чуулгад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол оролцон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлсэн “ДУЛААЛГЫН АЯН” төслийн үр дүн, ач холбогдлыг танилцуулсан бөгөөд энэхүү төсөл нь Монгол Улсын хэмжээнд “САЙН ТУРШЛАГА”-аар шалгарлаа.

Leave a Reply

  • Facebook