быстрый займ на карту
Үзсэн: 461

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАР КОМИСС 254 ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс 7 хоног бүрийн мягмар гарагт хуралдаж тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан А/69-48 дугаар тушаалаар батлагдсан Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн байнгын асаргааны өвчин гэмтлийн жагсаалт болон байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг үндэслэн тогтоон ажиллаж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч шаардлагатай сэргээн засах үйлчилгээг зөвлөх, хамруулах, хүүхдийг нийгэмшүүлэх, эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан аль болох боловсролын асуудлыг орхигдуулахгүйн үүднээс сургууль, цэцэрлэгт тэгш хамруулах болон төрийн бус байгууллагатай холбон зуучлах эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхааран ажиллаж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 270 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хэлэлцэж Байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд шинээр 33 хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хугацааг сунгасан 182 хүүхэд, нарийн мэргэжлийн оношийг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон 21 хүүхэд, хүүхэд сайжирч, эдгэрсэн, өвчин гэмтлийн жагсаалтад онош тусгагдаагүй шалтгаанаар байнгын асаргаа цуцлагдсан 18 хүүхэд,  хуралд ороход шаардлагатай бичиг баримт дутуу, нарийн мэргэжлийн эмчийн онош тодорхой биш гэх  зэрэг бусад шалтгаанаар 16 хүүхдийг холбогдох зөвлөмжийг өгч ажилласан байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook