быстрый займ на карту
Үзсэн: 260

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ИРГЭДИЙН АНХААРАЛД

ТУЛГАР ТӨРИЙН 2228 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮЕЭР ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ГАРГАХ ХҮСЭЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭД ДАРААХ  МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛЭН ХҮСЭЛТЭЭ 6 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРӨӨС 7 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРҮҮДИЙН ХООРОНД ГАРГАХ БОЛОМЖТОЙ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ /ХУУШУУР/ чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэн, аж ахуйн нэгж
1 Албан хүсэлт Албан хүсэлт, /өргөдөл/
2 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар эсхүл /иргэний үнэмлэх/-ний хуулбар
3 Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /эх хувь/
4 Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас Тус ажлын байранд Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт, мэдээллийн санд бүртгүүлсэн бүртгэлийн хуудас
5 Тогоочийн мэргэжлийн үнэмлэх Худалдагчийн мэргэжлийн үнэмлэх
6 Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/ Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан дэвтэр /Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/415 дугаар тушаал/

 

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook