быстрый займ на карту
Үзсэн: 155

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АЯН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4 ДҮГЭЭР ХОРООНД ӨРНӨЖ БАЙНА

“Иргэдийнхээ хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах төвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг сонсож шийдвэрлэх зорилгоор “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аяныг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд хуваарийн дагуу 7 дугаар сарын 3-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороонд аяны нээлт боллоо.

Аяны нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн оролцож тус хороонд 2018 онд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлын талаар танилцуулж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг сонсож, холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо.

Аяныг 3 дугаар сарын 6-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хороодод зохион байгуулах бөгөөд хөтөлбөр, хуваарийн дагуу 4 дүгээр хороонд 7 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд зохион байгуулах юм. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” аянд иргэд та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Leave a Reply

  • Facebook