быстрый займ на карту
Үзсэн: 328

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны 2019 онд хэрэгжүүлэх “Гэр хорооллын нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт, мониторинг, туршилт явуулах” арга хэмжээний хүрээнд “АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” чуулганыг 4 дүгээр сарын 9-ний өдөр Орчны Бохирдлыг бууруулах Үндэсний Хороо нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж, улмаар Чингэлтэй дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэрт амьдрах орчны судалгааг Орон тооны бус 700 орчим иргэдийн оролцоотой гүйцэтгэсэн бөгөөд цаашид ажлыг эрчимжүүлэх, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нартай “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ” байгууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хороодын Засаг дарга нарт Монгол Улсын Засгийн Газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах, иргэдэд тогтоолыг танилцуулах, сургалт сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах, айл өрх бүр амьдралын чанараа өөрчилж, Сайжруулсан түлшийг хэрэглэж, утаагүй, цэвэр орчинд хэрхэн амьдарч болох боломж байгаа тухай бодит мэдээ, мэдээллийг өгч ажиллахын зэрэгцээ тухайн хорооны нутаг дэвсгэрт байгаа санаачилгатай иргэд, айл өрхийн “САЙН ТУРШЛАГА”-ыг бусдад түгээж ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply

  • Facebook