“САЙН ЗАСАГЛАЛД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО АМИН ЧУХАЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛНО

“Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” сэдэвт уулзалтыг өнөөдөр Чингэлтэй дүүрэг Японы Хүүхдийг ивээх сантай хамтран зохион байгууллаа.

Чингэлтэй дүүргийн 6, 13 дугаар хорооны Хүүхдийн оролцооны бүлгээс 2013 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулах, шийдвэр гаргах түвшинд хүүхдүүдийн оролцоог бий болгох, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна.

Уулзалтаар Чингэлтэй дүүргийн 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтод хүүхдийн төлөө хийгдэхээр тусгагдсан ажлуудыг танилцуулах, Хүүхдийг ивээх сангаас хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, хүүхдийн оролцооны бүлгийн хүүхдүүд өөрсдийн саналаа илэрхийлэх юм.

Чингэлтэй дүүрэг нь нийт 160 мянга орчим хүн амтай. Түүнээс 49250 нь 0-18 насны хүүхүүд байдаг. Үүний 21959 мянга нь ЕБС-д, 6875 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.

Төрийн ажил үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог хангах, хүүхдийг урлаг спортоор хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдийг сурах, хөгжүүлэх бололцоог бий болгох зорилгоор дүүргийн 2013 оны зорилтод хүүхдэд чиглэгдсэн олон асуудлыг тусгаад байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулж дэд бүтцийг сайжруулах, дүүргийн нутаг дэвсгэрт усан бассейн бүхий спорт цогцолбрын барилгын ажлыг эхлүүлэх, зарим цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийг хийж, өргөжүүлэн хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, 8, 11, 16, 18 дугаар хороодод 120 ортой хүүхдийн цэцэрлэг барих ажлыг эхлүүлэх, сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлгөөнт номын сан байгуулах, “Сурагч багш аян” өрнүүлэх, хүүхэд гэр бүлийг хүчирхийллээс хамгаалахад хороодын “Хамтарсан баг”-ийг ажиллуулах, хүүхдийг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмээг авч хэрэгжүүлэх юм.

It allows you to rutgers admission essay sample determine your strength and area of c2010-555 maximo asset management v7

Leave a Reply

  • Facebook