Чингэлтэй дүүргийн 7-р хорооны дэргэд “Хууль, эрх зүйн туслалцааны төв” шинээр байгуулагдлаа

 

IMG_8843

       2014 оны 12-р сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хорооны “Хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх төв”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо. Иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, эрүү, иргэн, захиргааны хэрэгт анхан шатны хууль зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх, мэдээллийг хүргэх бололцоог олгох төвийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан байна.

IMG_8815       Мөн иргэдийн хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн сургалт зохион байгуулах, хорооны нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээ, мэдээллийг хүлээн авч гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх болон нийгмийн хэв журам сахиулах чиглэлээр өмгөөлөгч, цагдаа, олон нийтийн цагдаагийн ажилтан, урамшуулалтай эргүүл, жижүүр болон хорооны ажилтануудаас бүрдсэн баг ажиллана.

Leave a Reply

  • Facebook