быстрый займ на карту
Үзсэн: 598

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын 196 хэсгийн ахлагч нарын зөвлөгөөн боллоо. Арга хэмжээг нээж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зөвлөгөөнд амжилт хүсч үг хэллээ. Зөвлөгөөнөөр ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат 2019 оны хагас жилийн ажлын тайлан, хэсгийн ахлагч нарын ажлын гүйцэтгэл, дүүргийн Статистикийн хэлтсийн дарга Д.Мөнхзул “Хүн ам, орон сууцны тооллого”-ын явцын талаар, Онцгой байдлын хэлтсийн дэд дарга хошууч Д.Бат-Эрдэнэ үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар тус тус танилцуулав.

Leave a Reply

  • Facebook