быстрый займ на карту
Үзсэн: 239

БНСВУ-ЫН ХО-ШИ-МИН ХОТЫН ТХҮ ДУК ДҮҮРЭГТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСВУ-ын Хо-Ши-Мин хотын Тхү Дук дүүрэг хооронд эдийн, засаг нийгмийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Тхү Дук дүүргийн Ардын хорооны дарга Данг Нгүен Тхань нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хоёр дүүргийн хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Leave a Reply

  • Facebook